CHANGE LANGUAGE   |   
Таны нэр:*
Таны гэрийн хаяг:*
Хороолол, хороо, байр, тоот гэх мэт...*
Холбоо барих утас:*
   Технологи
        Манай компанийн DVB-C стандарт, дуу, дүрсний MPEG-2 технологид суурилсан тоон телевизийн хувьд хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээний нэр төрлийн хувьд IPTV -тэй ижил төстэй юм. Тоон телевизийн DVB-C стандартыг Германи, Швейцар, Англи, Голланд зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд сонгож хэрэглэж байгааг энд дурьдах хэрэгтэй. Энэ стандарт нь 256 хүртэлхи QAM модуляцитэй, өндөр нягтралтай дүрсний H.264/MPEG-4 болон дууны HE-AAC кодекуудыг тус тус дэмждэг давуу талтай. Тодруулбал, энэ нь дуу дүрсийг 1080i нягтрал бүхий HD (High Definition) форматаар хүлээж авах, телевизийн сувгийг солих үед ямарваа нэг саатал байхгүй гэсэн үг. Мөн дуртай нэвтрүүлгээ хадгалах, гүйлгэж үзэх, видео сангаас сонирхсон контентоо татаж авах зэрэг боломжтой. Гурвалсан үйлчилгээний хүрээнд HBO, Cinemax, Discovery, National Geographic, Baby TV зэрэг дэлхийд нэртэй, гайхамшигтай нийт 110 сувгийг зохих зөвшөөрөл, лицензийн дагуу гаргахад бэлэн болоод байна.

         Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан өөрийн шилэн кабелийн цагирган сүлжээний дэд бүтэцдээ тулгуурлан GPON (Gigabit Passive optical network) технологийг ашиглан нэг шугамаар гурвалсан үйлчилгээ буюу телевиз, интернэт, суурин утасны SPON үйлчилгээг үзүүлэхэд бэлэн боллоо. Бусад өрсөлдөгчдийг бодвол манай компанийн үйлчилгээг Улаанбаатар хотын аль ч дүүргийн хэрэглэгч хүлээж авах техникийн боломж бүрэн бүрдсэн байгаа. Үүнд манай гэр хорооллын хэрэглэгчид ч мөн хамрагдах боломжтой юм. Бусад өрсөлдөгчдийг бодвол манай компани 100 хувь шилэн кабелийн дэд бүтцээ түшиглэсэн интернэтийн өндөр хурдыг тогтмол түвшинд нь барьж чаддаг, засвар үйлчилгээ нь шуурхай, чанартай байдгийг хэрэглэгч олон хэдийнээ сайн мэдэх биз ээ. Энэ үйлчилгээний бас нэг онцлог гэвэл тухайн хэрэглэгч гэртээ байгаа зөөврийн компьютер, гар утас, Wi-Fi дэмждэг ТВ зэргийг wireless router-ийн тусламжтайгаар интернэтэд нэгэн зэрэг холбож болно. Харин суурин утасны хувьд тусгай утасны аппарат авах шаардлагагүй, өөрийн хэрэглэж буй аппаратандаа тусгай адаптер залгаад л хэрэглэх боломжтой.   .         
Зохиогчийн эрх "САНСАР КАБЕЛЬ" ХХК-д харъяалагдана. Copyright © 1995-2011