|
|
|
|
|
|
Олон нийтийн харилцаа
Мэдээлэл түгээх бүх нийтийн үүргээ биелүүлэх болон тусламж өглөг, ивээн тэтгэсэн ажлууд.
- Тус компани шилэн кабелийн нэгдсэн сүлжээгээрээ манай улсын болон дэлхийн олон орны нэр хүндтэй томоохон телевизүүдийн нэвтрүүлгийг 56+ сувгаар тогтмол дамжуулж байна.
- Мэдээлэл, уран сайхны болон биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, цэнгээнт хөтөлбөр, өргөн нэвтрүүлэг бэлтгэн цацдаг 20 илүү телевизүүдийн нэвтрүүлгийг нийслэл хотын үзэгч - хэрэглэгчдэд хүргэж, олон нийтэд мэдээлэл түгээх бүх нийтийн үүргээ хэлбэрэлтгүй шударгаар биелүүлэн ажиллаж байна.
- Нийгэм, соёл урлаг, биеийн тамир спорт, олон нийтийн арга хэмжээнүүдийг ивээн тэтгэж, өглөг тусламж үзүүлсэн байдал:
1995 онд:
- Ажил үйлчилгээ явуулах, зар сурталчилгаа хийхэд хамтран, идэвхтэй ажилласан “Ардын эрх”, “Улаанбаатар” сонинууд, зарим ажилтнуудад 30’000- 60’000 төгрөг, Улаанбаатар хотын “Цахилгаан Тээвэр” ХК-д 150’000 төгрөг.
- Монголын Хүүхдийн ордон, “Би Би” сонин, БНХАУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран нийслэл хотын дунд сургуулийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зохион байгуулахад 110’000 төгрөг.
1996 онд:
- Зарим хэрэглэгч, албан байгууллага, аж ахуйн нэгжид шинэ холболт үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр хийж өгөх, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хөнгөлөлт үзүүлэх журам бий болгосон.
1997 онд:
- Ардын язгуур урлаг, дуу дуулаачдын олон улсын тэмцээнийг БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулахад оролцож, Монгол улсыг төлөөлөн оролцох дуучин, урлагийн ажилтнуудын зардлыг хариуцан ивээн тэтгэсэн.
1999 онд:
- “Хошин, шог дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаан”–ыг санаачлан зохион байгуулж, улсын хэмжээний соёл, урлагийн төвлөрсөн арга хэмжээг бүрэн хэмжээгээр ивээн тэтгэж, санхүүжүүлсэн хувийн хэвшлийн анхны аж ахуйн нэгж болсон.
2000 онд:
- Байгалийн гамшигт нэрвэгдсэн зүүн 3 аймгийн иргэд малчидад туслах санд 400’000 төгрөг.
2001 онд:
- Монголын хараагүй, дүлий, хэлгүй Хүүхдийн Эрх ашиг Хамгаалах Холбоонд 150’000 төгрөг
- Компанид ажиллагчдын эрх ашиг хамгаалах ҮЭ-ийн хороог компанийн дэргэд шинээр байгуулах, үйл ажиллагаа явуулах анхны эх үүсвэр болгон 300’000 төгрөг, дараах жилүүдэд хуримтлалын санд 1’000’000 төгрөг.
2002 онд:
- Компанийг үүсгэн байгуулах, ажил үйлчилгээг өргөтгөхөд идэвх чармайлт гарган оролцож ажилласан Г.Цогзолмаад буцалтгүй тусламж болгон 400’000 төгрөг.
- “Ах дүү ая зохиогч” хөгжим-урлагийн тайлан тоглолтод 650’000 төгрөг.
- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх санд 130’000 төгрөг
- Монголын Үндэсний Телевиз байгуулагдсаны 35 жилийн ойн биеийн тамир спортын арга хэмжээний санд 200’000 төгрөг.
2003 онд:
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зохион байгуулсан “Бизнес фестиваль” сурталчилгаа ёслолын арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгч, оролцогч.
- Сууц Өмчлөгчдийн Холбооны байрын тохижилтод 200’000 төгрөг.
- Орон сууц ашиглалтын конторууд, зарим банкны тооцооны кассын ажилтнуудыг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулахад 400’000 төгрөг.
2004 онд:
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зохион байгуулсан “Бизнес фестиваль” сурталчилгаа, ёслолын арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгч, оролцогч.
2005 онд:
- Зүүн Өмнөд Азид болсон цунамийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламж болгон 500,0 мянган төгрөг МУЗНХ-ны санд хандивласан. (Монголын Улаан Загалмай Нийгэмлэг үүнийг батламжлан өргөмжлөл олгосон)
- Улаанбаатар хотын Нялхсын Клиник сувилалд 1’000’000 төгрөг, сувилгааны болон бусад эд зүйлсийн тусламж үзүүлсэн.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зохион байгуулсан “Бизнес фестиваль” сурталчилгаа, ёслолын арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгч, оролцогч.
- 2006 онд:
- Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярыг тэмдэглэх санд 2’000’000 төгрөг
- Бүрэн ба хагас өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх үндэсний төв, 53 дугаар цэцэрлэгт кабелийн телевизийн үнэ төлбөргүй холболт хийж, үйлчилгээний төлбөрөөс бүрмөсөн чөлөөлсөн.
- … хотод болсон … хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ баг, тамирчдын зардалд 300’000 төгрөг.
- Биеийн тамир, спорт, мэдээлэл сурталчилгааны дагнасан хөтөлбөртэй “Одод” телевиз-д техникийн туслалцаа, 1’000’000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зохион байгуулсан “Бизнес фестиваль” сурталчилгаа, ёслолын арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгч, оролцогч.
2007 онд:
- Монголын Авто Мото Спортын холбооны хамгийн залуу тамирчин, Ази тивийн болон олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт Эрдэнэбилэгийн Халиунболд гадаад улсад тэмцээнд оролцоход ивээн тэтгэх, “Сансар кабель” ХХК-ийн нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцуулах болов. (БНСУ-ын Пусан хот 500$; Сөүл 1000 $, БНХАУ-ын Шанхай хот 1000 $)
- “Чингис Хаан” 3 ангит монгол кино бүтээгчдийн хэсэгт ажлын шугамаар тусламж үзүүлэн гадаад зах зээлд сурталчлах болон киног сурталчлах мэдээллийн ивээн тэтгэгч.
- Биеийн тамир, спорт, мэдээлэл сурталчилгааны дагнасан хөтөлбөртэй “Одод” телевиз-д техникийн туслалцаа, 12’000’000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт сүйрсэн Ми-8 нисдэг тэргэнд осолдсон зорчигчдод зориулан буяны хандивын дансанд өргөл өгөх ажлыг уриалан зохион байгуулж, “Сансар Медиа Групп”-ын нийт ажиллагчид нэг өдрийн цалингаа хандивлав.
2008 онд:
- Нийслэлийн цагдаагийн газрын "Асран хүмүүжүүлэх төв"-ийн хүүхдүүдэд кабелийн телевизийн үйлчилгээг үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болгов.
|
|
|
|
|
|
|