|
Монголын кабелийн телевизийн зах зээлд дийлэнх хэрэглэгчид анологи сигналаар кабелийн телевизийн үйлчилгээг авдаг. Бид Монголын хамгийн анхны кабелийн телевиз “Сансар Кабель” ХХК–ийн сүлжээгээр хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэнэ. Бидний хэрэглэгчдэд хүргэх телевизийн сувгууд нь үзэгчдийн сонирхон үзэх дуртай дэлхийд нэр хүндтэй дуу, дүрсний өндөр чанартай сувгууд юм.
Өнөөдөр дэлхий нийтээрээ радио телевизийн тоон системд шилжиж аналог сигналыг илгээхийг зогсоож байна. Энэ нь дижитал төхөөрөмжгүй TV ямар ч сувгийг хүлээж авч чадахгүй болох бөгөөд Америкт 2009 оноос хойш бүх шинэ TV дижитал тохиргоотойгоор зарагдаж эхэлсэн ба дижитал TV-ийн сигнал нь уламжлалт аналогийг бодвол нэвтрүүлгийг дүрс болон дууны хувьд илүү сайн чанартай хүргэдэг.
Бид хэрэглэгч та бүхэндээ дэлхийн шилдэг телевизийн 100 гаруй сувгийг Digital буюу тоон системийн холболт хэрэглэн багцалж хүргэж байна. Аналоги системээс тоон системд шилжсэнээр дуу, дүрсний өндөр нягтаршилтай телевизийг хүлээн авч үзэхээс гадна ганц телевиз биш олон талын бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болж байгаа юм.
Тоног төхөөрөмж
-
Хүлээн авагч
Хэрэглэгчдэд тоон сувгийн телевизийг хүргэхээр DVB-C стандартын дагуу ажилдаг хүлээн авагч. ОУ-ын стандартын дагуу МPEG-2 форматаар дүрсийг дамжуулах учир дүрсний чанар DVD форматтай ижил чанараар гарна. Дууны чанарын хувьд Stereo форматаар дамжуулах тул дохионы уналт харьцангуй бага, гадны нөлөөгүйгээр хэрэглэгчдэд хүрнэ. Хэрэглэгчид олон чанартай сувгийг хүлээн авахаас гадна нэмэлт маш олон функцууд болох үйлчилгээний эрхийн хугацааны талаар мессеж байдлаар мэдээлэл хүлээн авах, USB 2.0 хард диск залган хүссэн телевизийн нэвтрүүлэг, киног бичиж авах боломжтой юм. Манай компанийн зах зээлд нийлүүлэх тоон сувгийн хүлээн авагч нь дуу, дүрсний нягтралыг сайжруулан дээд заргийн чанартайгаар гаргана.
-
Смарт карт
Программчилсан карт смарт нь хүлээн авагч дотор тусгай үүрэнд суурилж тухайн хэрэглэгчийн статус, хэдэн суваг хүлээн авч үзэх талаар мэдээлэлийг агуулж тухайн хэрэглэгч үйлчилгээний эрхээ сунгахдаа компанийн байранд авч ирж сунгуулах эсвэл шинээр жилийн эрхтэй карт худалдан авна. Бусад аж ахуйн нэгж бидний дамжуулалтыг цааш нь ашиг олох замаар бусдад дамжуулахыг смарт карт хязгаарлаж өгнө. Тус картыг манай компанийн захиалгаар БНХАУ-ын Tong-Fang компанаас нийлүүлсэн.
-
Дижитал кабелийн телевизийн үйлчилгээ гэж юу вэ?
Тус үйлчилгээ нь Сансар кабелийн хэрэглэгчид тоон сувгийн хүлээн авагчаар дамжуулан одоо үзэж буй аналоги сувгууд дээрээ нэмж дэлхийн өндөр чанартай тоон сувгуудыг, дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх шинэ үйлчилгээ юм.
-
Дижитал кабелийн телевизийн үйлчилгээний хэрэглэгч болоход юу хэрэгтэй вэ?
Одоо ашиглаж буй кабелийн телевизийн суурь шугамыг ашиглах тул “Сансар кабелийн” хэрэглэчид нэмэлт утас татах шаардлаггүй зөвхөн тоон системийн хүлээн авагчийг худалдан авахад хангалттай. Гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулна.
-
Дижитал кабелийн телевизийн үйлчилгээний давуу тал нь юу вэ?
PAL, NTSC формат бүхий зурагтанд тохирон ажилладаг
Дуу дүрсний бодит сайжралтыг мэдрэх боломж
Үйлчилгээний найдвартай байдал, хурдан шуурхай засвар үйлчилгээ
-
Үйлчилгээний гэрээг ямар хугацаагаар хийх вэ? Хэрхэн сунгах вэ?
Манай үйлчилгээний гэрээ 1 жил байдаг ба хэрэв гэрээ байгуулагч аль нэг тал гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор ямар нэгэн гэрээ цуцлах тухай санал ирүүлээгүй бол гэрээг дахин 1 жилээр сунгагдсанд тооцно.
-
Шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулахад ямар материал бүрдүүлэх вэ?
Гэрээ хийх тохиолдолд дараах баримт материалыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
Айл өрх: Иргэний үнэмлэх
Албан байгууллага: Албан байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулж буй ажилтны иргэний үнэмлэх
Төлбөр: settopbox үнэ, сарын хураамжаа авч ирнэ.
Төлбөр нь ямар байх вэ?
Үнэ тариф:
Тоон хүлээн авагчийн үнэ 50000 төгрөг
Энгийн багц /78 суваг/ 11900 төгрөг НӨАТ орсон болно.
Шилдэг багц /94 суваг/ 18900 төгрөг НӨАТ орсон болно.
-
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
“Сансар кабель” ХХК-ий байранд өөрийн биеэр ирж төлбөрөө бэлнээр болон банкинд орон сууцны төлбөрөө төлөхдөө хамт төлж болно
-
Хэдэн цаг хүртэл төлбөр хүлээн авдаг вэ?
Манайх ажлын өдөр 09.00-18.00 цаг Бямба 10.00-14.00 цаг хүртэл төлбөр хүлээн авна. Нямд амарна.
-
Гэрээгээ цуцалж байгаа бол яах вэ?
Та гадаад явах болсон, өөр газар луу нүүх болсон, цаашид дижитал кабель ашиглах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон байж болно. Энэ тохиолдолд гэрээ цуцлах болсон өргөдөл (маягтаар)-ийг бөглөж, гэрээгээр хүлээн авсан тоног төхөөрөмжөө буцааж өгнө.
-
Холболтын хураамжид бусад тоног төхөөрөмжийн үнэ багтсан байдаг уу?
Дижитал тв хэрэглээнд шаардлага бүхий тоног төхөөрөмжийг хэрэглэгчтэй хийсэн гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр суурилуулж өгдөг учир эдгээр нь холболтын хураамжид хамаарахгүй. Холболтын хураамжид зөвхөн сувгийн түрээсийнн өртөг орсон байдаг.
-
Дижитал кабелийн эрхээ түр хугацаагаар хаалгаж болох уу?
Хэрэглэгч хүсэлт гаргаж, түр хугацаагаар хаалгаж болно.
-
Хэрэглэгч болсныхоо дараагаар үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо хэнд гаргах вэ?
Та үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо дараах байдлаар мэдэгдэж болно. Үүнд:
-Үйлчилгээний төв байранд ирж үйлчилгээний ажилтанд хандаж бичгээр өргөдөл гаргах
-Үйлчилгээний лавлах утас 11-313752
-
Дижитал кабель ажиллахгүй байх тохиолдолд хэнд хандах вэ?
Та үйлчилгээний лавлах утсаар 11-313752 шууд операторуудтай холбогдон техникийн зөвлөгөө авах бүрэн боломжтой.
|