| Интернет |
1. Шилэн кабель гэж юу вэ? |
Шилэн утсаар гэрэл дамжуулж
хүлээн авагч конвертер дээр өгөгдөл болгон хувиргаж хэрэглэгчид хүргэх хамгийн
сүүлийн үеийн технологи юм. Энэхүү технологийн давуу тал нь өгөгдөл
дамжуулах хурд маш өндөр бөгөөд огт
алдалгүй дамжуулдагт байдаг юм. Бусад өгөгдөл дамжуулагч кабелиудын хувьд
мэдээлэл дамжуулах явцад эсэргүүцэл их байдаг учраас хурд ихээр алдагддаг юм.
|
2. Интернэт яаж холбуулах вэ? |
“Сансар интернэт” ХХК нь шилэн
кабелиар интернэт холбодог. 2008 онд Epon шинэ технологи нэвтрүүлсэн. Энэ нь “Сансар
КаTV”-н кабелийн шугамаар интернэт холбодог технологи
юм.Манай компанийн утас руу залгаж
захиалгаа өгөөрэй. Жич: Албан ёсны хаяг болон холбоо барих утасны дугаараа
хэлээрэй.Захиалга хүлээж авсаны дараа
ажлын 1-2 өдрийн дотор эргэж хариу хэлэх болно. /Боломжтой эсэх тухай /Хэрвээ танд интернэт холбох
боломжтой гэсэн хариу өгсөн бол “Сансар интернэт” ХХК-ий байранд өөрийн биеэр
очиж гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 2-7 хоногийн дотор интернэтийг
холбох болно.
|
3. Яаж холбоо барих вэ? |
Манай албан ёсны хаяг: Чингэлтэй
дүүрэг, 2-р 40000, 3-р хороо, 29-р байрны өргөтгөл, Улаанбаатар хот, Монгол улс /Голомт картын төвийн зүүн талд/ Утас:976-11-322289 /24 цаг/ Факс: 976-11-322813, И-мэйл: sansar_isp@yahoo.com
|
4. Гэрээ яаж байгуулах вэ? |
Бичиг баримтны хуулбар, холболтын болон сарын
хураамжаа төлөөд гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа танд username болон
нууцаллын код өгөх болно.
|