|
|
|
|
|
|
Сувгууд
ТВЦ |
|
| Орос улс |
|
| ТВЦ нь Оросын шилдэг телекомпаниудын нэг бөгөөд Оросын 77 бүс нутгаас
гадна Хамтын нөхөрлөлийн болон Балтын орнуудад нэвтрүүлгээ хүргэдэг.
Өдөрт 18 цагийн нэвтрүүлэг бэлтгэдэг. Нийтдээ 130 орчим сая хүн хүлээн
авч үздэг. Тэдгээрийн 20 орчим хувь нь ХНО болон Балтийн үзэгчид
байдаг. ОХУ-ын 125 хотын 130 сая гаруй хүн хүлээн авч үздэг. 1997 оны
зургадугаар сарын 9-нд анх нэвтрүүлгээ эфирт цацаж эхэлсэн. Сувгийн гол
зорилго нь өөрийнхөөрөө, цорын ганц давтагдашгүй байх. Тус телевизийн
амжилтын үндэс нь Москва хоттой салшгүй холбоотой. ОХУ-ын улс төр,
эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв Москва хотод болж байгаа бүхий л
үйл явдлыг олон талаас нь улс орон даяар мэдээлдэг.
|
| http://www.tvc.ru |
ТНТ |
|
| Орос улс |
|
“ТНТ” телесүлжээ телевизийн компани нь 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 77 бүс нутгийн 692 хотын 86 сая хүн хүлээн авч үздэг.
2002
оны намар хийсэн судалгаагаар ТНТ нь Оросын нийт үзэгчдийн 55 хувь нь
тус телевизийг хүлээн авч үздэг гэсэн үзүүлэлт гарсан юм. Энэ нь Оросын
телевизүүдийн дотроос хамгийн өндөр үзүүлэлт юм.
Мөн тус телевиз нь
өөрийн сувгаар орон нутгийн рекламуудыг нэвтрүүлэх бололцоог гаргаж
өгдөгөөрөө тэдний хувьд хамгийн ашигтай хамтрагч нь болдог.
|
| www.tnt-tv.ru |
Россия |
|
| Орос улс |
|
Телеканал “Россия” нь 1991 оны тавдугаар сард байгуулагдсан. Yндэсний
хэмжээний телевизийн суваг бөгөөд Оросын бүхий л бүс нутаг, Тусгаар
улсууд, Балти орчмын улсын 50 сая орчим хүн хүлээн авч үздэг. Мөн тус
сувгийг Баруун европ, Ойрхи дорнод, Хойд Африкт үздэг. Цаашдаа АНУ,
Австралид өөрийн нэвтрүүлгээ цацахаар бэлтгэж байна. Тус сувгийн нийт
хөтөлбөрийн 35 хувийг кино эзэлдэг ба кино үйлдвэрлэгч, хувиарлагч 50
гаруй томоохон компаниудтай хамтран ажилладаг. Кино үзүүлэх эрх авахын
зэрэгцээ анх удаа Оросын кино бүтээгчдийн хийсэн бүрэн хэмжээний олон
ангит телевизийн кинонуудыг өөрийн сувгаар үзүүлэх ажлыг хийсэн юм.
Олон ангит кино бүтээх, үзүүлэх төсөл нь “Оросын телевизийн роман”
гэдэг.
“РТР – Планета” бол 24 цагийн турш орос хэлтэй үзэгчид болон
гадаадад суугаа оросуудад зориулан орос хэлээр нэвтрүүлэг бэлтгэн
явуулдаг. Анх 2002 долдугаар сараас “РТР – Планета” нь Европын үзэгчдэд
зориулан нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн ба одоо Европын аль ч хэсэгт тухайн
сувгийг хүлээн авч үзэх боломжтой. “РТР – Планета” нь “Бүх Оросын улсын
телевиз радиогийн компани” гэсэн мэдээллийн холдингийн салшгүй нэг
хэсэг бөгөөд тус холдингийн бүрэлдэхүүнд нь “Россия” , “Культура”
телевизийн хоёр суваг, “Радио Россия”, “Маяк” радио станц,
“Риа-Новости” мэдээллийн агентлаг болон 89 бүс нутагт салбар телерадио
компанитай юм
|
| www.rutv.ru |
НТВ |
|
| Орос |
|
| НТВ телекомпани нь 1993 оны 10 дугаар сарын 10-нд байгуулагдсан ба
өнөөг хүртэл нэгдсэн улсын статустай яваа хувийн ганц телевиз юм. Тус
телевиз нь 113 сая үзэгчтэй бөгөөд ОХУ-аас гадна Хамтын нөхөрлөлийн
орнууд, Баруун Европ, Ойрхи Дорнод, Америк, Канадын үзэгчдэд
нэвтрүүлгээ хүргэдэг. НТВ-ийн сурвалжлагчид Оросын ихэнх хотууд, Хамтын
нөхөрлөлийн орнууд, Нью Йорк, Берлин, Лондон, Брюсельд байдаг.
|
| www.ntv.ru |
Worldnet |
|
| Америкын нэгдсэн улс |
|
Америкийн дуу хоолой бол АНУ, бүс нутгийн хэмжээнд дэлхий дахины
мэдээллийг 60 гаруй жилийн турш хүргэж байгаа түүхтэй мэдээллийн
томоохон агентлаг юм. АНУ дэлхийн хоёрдугаар дайнд орсноос хойш 3 сарын
дараа буюу 1942 оны хоёрдугаар сарын 24 –ний өдөр Виллиям Харлан Холе
герман хэлээр “Америкийн дуу хоолойгоос ярьж байна. Өнөөдөр АНУ дайнд
орсны 79 дэх өдөр. Өдөр тутам бид энэ цагт Америк болон дайны байдлын
тухай мэдээг хүргэж байх болно. Тэр мэдээ сайн ч, муу ч байж болно.
Гэхдээ зөвхөн үнэнийг мэдээлж байх болно” гэж хэлсэн тэр өдрөөс тус
агентлагийн түүх эхэлсэн юм. Энэ хэлсэн үг тэдний үйл ажиллагааны
зарчим болсоор өнөөдрийг хүрч байна.
АНУ-ын нийслэл Вашингтон
хотод байрладаг. Мэдээ мэдээлэл, тусгай нэвтрүүлэг, англи хэлний
хөтөлбөр, хөгжмийн хөтөлбөр зэргийг 53 хэлээр дэлхийн олон орны
үзэгчдэд хүргэдэг билээ. Одоо Америкийн дуу хоолой агентлагт АНУ болон
хилийн чанадад нийтдээ 1200 гаруй хүмүүс ажиллаж байна.
|
|
UBS |
|
| Монгол улс |
|
UBS телевиз нь Монголын
телевизийн түүхэнд 2 дахь бие даасан телевиз болон мэндэлж, 1992 оны 9-р сарын 15-ны өдөр анхны эфирээ үзэгч
түмэндээ толилуулсан цаг үеэс хойш өдгөө 15 дахь жилтэйгээ золгож байна. Өдгөө UBS телевиз нь улс орон
даяар төдийгүй, интернэтээр дэлхий дахинд өөрийн нэвтрүүлгээ чанарын өндөр түвшинд
цацаж, 3 удаагийн оны шилдэг телевизээр шалгарч, UBS-1, UBS-2 сувгийг 100 гаруй
уран бүтээлч, инженер техникийн ажилтантайгаар мэргэжлийн өндөр түвшинд үзэгчиддээ хүргэж байна.
|
| http://www.ubs.mn/ |
TV9 суваг |
|
| Монгол улс |
|
24 цагийн турш эфиртэй Монголын
анхны телевиз. Техник технологийн хувьд хамгийн орчин үеийн дуу
дүрсний тоон системээр үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэдэг
,мэргэшсэн боловсон хүчний баазтай, санхүүгийн хувьд бүрэн бэхжсэнээс
гадна “Шилдэг маркетингтэй телевиз” өргөмжлжлөл хүртсэн зэрэг нь
телевизийн цаашид тогтвортой ажиллах үндэс суурь нь болдог.
Техник хэрэгслийн хамгийн өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн төдийгүй
Сони корпорацид 2003 онд үйлдвэрлэгдсэн мэргэжлийн техник хэрэгсэлтэй.
Мэдээ мэдээлэл үйл явдалыг газар дээрээс нь шууд дамжуулах DBS
станцтай. Удаан тогтвортой ажиллах чанартай техник хэрэгсэлтэй. Дуу
дүрсний өндөр чанартай цэвэр тоон системээр нэвтрүүлгийг үзэгчдэд
хүргэх боломжтой юм. Тус телевиз нь ажиллах боловсон хүчнээ
радио, телевиз , сонин хэвлэлд ажиллаж байсан туршлагатай шуурхай
бүтээлч ажиллах чадвартай хүмүүсээр үндсэн багаа бүрдүүлсэнээс гадна 21
аймагт гэрээт сурвалжлагчтай.
|
| http://www.tv9.mn/ |
TV5 Monde |
|
| Франц |
|
| Тус телевизийг Франц, Бельги, Швейцарийн хамтран ажилладаг олон нийтийн
сувгууд болон Quebec-Canada консерцум суваг хамтран эзэмшдэг. Бүс
нутгийн онцлогт нь тохируулсан тусгай хөтөлбөрийг Азийн үзэгчдэд
зориулан хүргэдэг. Хөтөлбөрийнх нь голлох хувийг мэдээ мэдээлэл, кино
болон баримтат сэтгүүлүүд эзэлдэг. Жилд 2000 гаруй цагийн шинэ киног
үзэгчдэд хүргэдэг бөгөөд өдөр бүр шинээр бүтээсэн киног үзүүлдэг
онцлогтой. 4000 гаруй сурвалжлагчид нь дэлхийн олон оронд ажилладаг.
|
|
ТВ5 суваг |
|
| Монгол улс |
|
| TV5 Телевиз 2003 оны 1 сарын 1-нд анхныхаа нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч
олондоо хүргэснээс хойш байнгын үйл ажиллагаатай болсон билээ. Тус
телевиз єдєр бүр 7.30-03.30 цагт тогтмол эфир явуулдаг.Телевизийн бүрэн эфир Интернетээр шууд дамжиж гадаадад суугаа олон
мянган нутаг нэгтнїїдэд маань хүрдэг Монголын анхны интернет суваг юм. Улаанбаатар хотын нийт иргэдээс гадна 20 гаруй аймаг, хотын иргэд тус телевизийн
хєтєлбєрийг орон нутгийн телевизээрээ дамжин бїрэн эхээр нь үзэж
сонирхдог.
|
|
ТМ Телевиз |
|
| Монгол улс |
|
| Танин Мэдэхүй телевиз нь 2006 оны 4 сарын1-нд анхны
нэвтрүүлгээ бэлтгэж үзэгч олондоо хүргэснээс хойш байнгын үйл
ажиллагаатай болж өдөр бүр 08:00 - 03:00 цагийн хооронд тогтмол эфир
явуулсаар байна. Энэ богино хугацаанд Улаанбаатар хотын үзэгчдийн
12% буюу 120.000 гаруй үзэгчдийг байнгын үзэгчдээ болгож чадсан бөгөөд
энэ тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгаанаас
харагдаж байна. Тус телевиз иргэний сэтгүүл зүйд суурилсан сэтгүүл зүйг
хөгжүүлдэг нь, гарсан нэвтрүүлэг болгоноос нь харагддаг. Тиймдээ “ТМ”
телевизийн нэвтрүүлгүүдийн 90 орчим хувь нь олон нийт үзэгчдийнхээ
санаа бодлыг тусган тэдний дуу хоолойг сонсдогоороо бусдаас онцлог. Мөн
“ТМ” телевиз нь ХБНГУлсын DW телевизтэй хамтран ажилладаг бөгөөд улирал
тутамд тус телевизээс мэргэжилтэн урьж уран бүтээлчдээ сургалт зөвлөгөө
өгдөг.
|
| www.tmtv.mn |
Rai International |
|
| Итали улс |
|
| Rai International нь Rai Radiotelevisione Italiana-гийн хамгийн шилдэг
хөтөлбөрийг гадаадад амьдарч байгаа итали үндэстэн болон Италийн тухай
илүү ихийг мэдэхийг хүссэн хүн бүхэнд зориулан тухайн орны баялаг түүх
соёлыг танилцуулах, сурталчлах чиглэлээр спорт, кино, италийн уламжлалт
бүжгийн наадам, концерт, хувцас загвар, хоол бэлтгэх арга зэрэг
баримтат болон мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг. 1995 онд
Италийн засгийн газартай Олон улсын хэмжээнд радио, телевизийг
хөгжүүлэх тухай гэрээ байгуулсан тэр үеэс хойш Италийг гадаад орнуудтай
мэдээллээр холбох үүргээ одоог хүртэл амжилттай гүйцэтгэж байна.
Дэлхийн газар зүйн байрлалыг нь харгалзан хиймэл дагуулаар дамжуулан 4
сувгаар өөрийн нэвтрүүлгээ цацдаг. Rai International 1 нь Латин Америк
болон далайн орнууд, Rai International 2 нь Хойд Америк, Rai
International 3 Африк, Rai International 4 Азийн орнуудад хүлээн авахад
зориулагдсан, өөрийн сигналыг кабель болон агаар гэсэн долгион
дамжуулах олон хэлбэрийг ашиглан түгээдэг. Одоо тус телевизийг 10 сая
айл өрх 11 сансарын хиймэл дагуул болон кабелийн сүлжээний
тусламжтайгаар 24 цагийн турш хүлээн авч үзэж байна.
|
|
NOW |
|
| Америкын нэгдсэн улс |
|
NOW буюу “дэлхийн сүлжээ” нь интернэт болон дижитал телевизийн цогц үйлчилгээг үзүүлдэг цорын ганц дэлхий нийтийн вэб юм.
Yйл
ажиллагаагаа Азийн харилцаа холбооны тэргүүлэгч компани Pacific Century
Cyberworks –тай хамтран 2000 оны долдугаар сарын 30-наас явуулж
эхэлсэн. Тэр үеэс эхлэн телевизийн хөтөлбөрөө нэгэн зэрэг интернэтээр
цацдаг болсон. Олон улсад нэр хүндтэй телевизийн компани TWI ба Pacific
Century Cyberworks-тай хамтран ажиллаж тоглоомын телевизийн хөтөлбөр
болон тоглоомын вэб сайтыг бий болгосон. Одоо тус сувгийг Ази болон
Ойрхи Дорнодын 42 орон хиймэл дагуулаар дамжуулан хүлээн авч үзэж
байна. Спортын, тоглоомын, MP 3tv буюу хөгжмийн, техникийн гэсэн 4
төрөлжсөн сувагтай.
|
| www.tv-now.com |
NMTV |
|
| БНХАУ |
|
Өвөр монголын телевиз 1960 оны 4-р сард байгуулагдсан. Өвөр монголын
Монгол Одон телевиз 1976 оны 10-р сарын 2-ны өдөр нэвтрүүлгээ явуулж
эхэлсэн бөгөөд 1979 оны 5-р сарын 1 ээс эхлэн PAL-D өнгөт системээр
эфирт цацаж эхлэв. 1997 оны 1-р сарын 1-нд монгол, хятад хоёр
телевизийн сувгийг хиймэл дагуулаар дамжуулж эхэлсэн. Өвөр монголын
телевиз монгол хятад хэлээр өдөрт 51 цагийн нэвтрүүлдэг бэлтгэн
явуулдаг өргөн нэвтрүүлгийн суваг болно. 2001 оны 5-р сарын 1 –нд Өвөр
монголын телевиз , Өвөр монголын эдийн засгийн телевиз , Өвөр монголын
кабелийн телевиз нэгдэж Өвөр монголын радио телевизийн газар болсон
байна Одоо өвөр монголын телевиз хоёр өргөн нэвтрүүлгийн сувгаас гадна
спорт-цэнгээнт нэвтрүүлгийн суваг, эдийн засгийн амьдралын суваг,
сургалт шинжлэх ухаан танин мэдэхүйн суваг болон кино жүжгийн суваг
гээд нийт 6 сувгаар өдөрт 78 цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна .
Өвөр монголын телевиз нийт 697 үндсэн ажилтантай бөгөөд одоогоор 16 алба ( хэсэг ) –тай ажиллаж байна
|
| www.nmtv.tv |
NHK |
|
| Япон улс |
|
NHK буюу албан ёсны нэр нь Japan Broadcasting Corporation.
Тус
корпораци нь дотроо олон салбартай. Өөрийн орны хэрэглэгчдэд зориулан
/антеннаар/ бие даасан өргөн нэвтрүүлэг бэлтгэдэг Ерөнхий буюу голлох
телевиз, сургалтын гэсэн хоёр телевизтэй. Мөн дунд долгион буюу АМ
долгионы 2, хэт богино долгионы FM нэг радио станцтай.
Гадаадын
хэрэглэгчдэд зориулсан NHK World TV, NHK World Premium, NHK World Radio
Japan гэсэн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг хоёр
телевиз, нэг радиотой.
Нэвтрүүлэг дамжуулдаг хэл нь япон. Шаардлагатай үед англиар хөтөлбөр бэлтгэдэг.
|
| www.nhk.or.jp |
Монголын Үндэсний телевиз |
|
| Монгол улс |
|
МҮОНТелевиз
ОХУ-ын ОРТ, Японы NHK, Германы DW зэрэг гадаадын телевизийн томоохон
байгууллагуудтай нэвтрүүлэг болон мэргэжилтэн солилцооны чиглэлд
хамтарч ажилладаг. МҮОНТ 1997 онд Ази-Номхон далайн өргөн Нэвтрүүлгийн
Холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэн орноос хойш тус байгууллагаас
зохион байгуулсан хурал, семинар, телевизийн нэвтрүүлгийн уралдаан,
уран бүтээлийн болон техникийн сургалтанд идэвхтэй оролцож байна.
Монгол телевизийн түүхэн товчоон :
• 1965-1967 он Монголд шинээр телевизийн урлаг хөгжихөд мэргэжлийн уран бүтээлч, сэтгүүлчдийг бэлтгэж эхлэв.
• 1967.09.27-нд Монголын Үндэсний Телевиз албан ёсоор байгуулагдан анхны хөтөлбөрөө толилуулав.
• 1981-1988
онд Монгол Телевизийн анхны өнгөт нэвтрүүлэг бэлтгэгдэж, тусгайлан
тоноглогдсон телевизийн шинэ төв ашиглалтанд орсноор өнгөт системээр
нэвтрүүлэг цацах боломжтой болсон байна.
• 1981-1988 онд радио
релейний өргөтгөсөн сүлжээ ашиглалтанд орсноор Монгол Телевиз нийт хүн
амын 90 гаруй хувьд хүрч үйлчлэх болжээ.
• 1991 онд Монголын
Үндэсний Телевиз анх удаа Азиасат системээр Монгол орны алслагдсан бүс
нутаг болон гадаадад нэвтрүүлгээ цацах болов.
2005.07.01-нд
Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр
Монголын Үндэсний Телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн“ гэсэн
статустайгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах болов.
|
| www.mnb.mn |
MN25 суваг |
|
| Монгол улс |
|
| Монголын анхын хувийн чөлөөт MN - 25 дугаар суваг телевиз 1996 оны
есдүгээр сарын 27 - ны 19.00 цагаас дециметрйин долгионы 25 дугаар
суваг / 502 - 510 Мгц / - аар өнгөт телевизйин PAL системийг ашиглан
анхны нэвтрүүлгээ цацаж эхэллээ. 1999 оны нэгдүгээр сарын 22 - нд АНУ - ын Worldnet телевизтэй хамтран
Улаанбаатарыг Хьюстон, Вашингтон хотуудтай холбон АНУ -ын Төрийн нарийн
бичгийн дарга асан ноён Жеймс Бейкертэй Монголын парламентын гишүүдийг
уулзуулсан телегүүр нэвтрүүлгийг Монголд анх удаа хийснийг дэлхий даяар
1 цаг шууд цацаж үзүүлсэн. 2000 оны тавдугаар сарын 11 - нд метрийн долгионы 10 дугаар сувагт шилжсэн. 2005 - оны есдүгээр сарын 15 - аас эхлэн Америкийн сансрын Intelsat
хиймэл дагуулаар дамжуулан орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.
|
| http://www.tv25.mn |
Боловсрол суваг |
|
| Монгол улс |
|
Боловсрол телевиз уран бүтээлийн 7
редакци, 125 хүний бүрэлдэхүүнтэй ба нийгмийн боловсрол, танин мэдэхүйн
сэдэвтэй нэвтрүүлгүүдийг дагнан бэлтгэж, өглөө 08 цагаас орой 24 цагийн
хооронд орон даяар эфирээ цацан явуулж байна. 2008 оны 2 сард Хэвлэлийн
Хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Боловсрол Телевизийн үзэгчдийн
хүртээмж нь Улаанбаатар хотод 45 хувь, хөдөө орон нутагт 68 хувь гарсан
байна.
Тус телевизийн гол
зорилго бол Монгол Улсын иргэдийн боловсролын асуудалд өөрсдийн хувь
нэмрийг бодитойгоор оруулж, нийгмийн хөгжил дэвшилд гол анхаарлаа
хандуулах явдал юм.
Боловсрол Телевизийн онцлог талууд
• Орон даяар 21 аймаг, 368 суманд нэвтрүүлгээ цацдаг
• Программын 40 хувийг түүх, соёл уламжлал, эдийн засаг, эрүүл мэндийн боловсрол нэвтрүүлгүүд
• Программын 20 хувийг шинжлэх ухааны ололтуудыг харуулсан танин мэдэхүйн холбогдолтой баримтат кино, нэтрүүлгүүд
• Программын 30 хувийг математик, физик, монгол хэл бичиг, технологи, гадаад хэл, дуу хөгжим, биеийн тамирын хичээлүүд эзэлдэг.
|
| http://www.edutv.mn |
DW |
|
| Герман улс |
|
| Дэлхийн 60 гаруй улсад 1500 орчим сурвалжлагчид нь ажилладаг тус
телевиз нь 1953 оны тавдугаар сарын 3-ний өдөр анхны нэвтрүүлгээ Герман
даяар цацаж эхэлжээ. Герман, англи, хэлнээс гадна испани хэлээр хоёр
цагийн нэвтрүүлгийг явуулдаг. Одоогоор DW хиймэл дагуулын сүлжээг
ашиглан 31 хэлээр нэвтрүүлгээ цацаж байна. Мөн 4300 гаруй телевиз, 436
эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ойролцоогоор
120 сая хүн DW телевиз болон DW радиог хүлээн авдаг. Мөн интернэтийн
DW-WORLD.DE хаягаар нэвтрүүлгээ цацаж байна.
|
|
БНХАУ-ын Улсын төв телевиз CCTV |
|
| БНХАУ |
|
БНХАУ-ын Улсын төв телевиз CCTV нь 1958 оны 5-р сарын 1-нд анхны
цацалтаа туршсан ба мөн оны 9-р сарын 2 ны өдөр нэвтрүүлгээ албан ёсоор
цацаж эхэлсэн юм . Анхны нэр нь Бээжин телевиз байсан бөгөөд 1978 оны
5-р сарын 1-нд нэрээ Хятадын улсын төв телевиз болгон өөрчилсөн ба
англи товчлол нь CCTV .
Мэдээлэл өргөн нэвтрүүлгийн суваг, эдийн
засаг, аж амьдрал, хөгжим, спорт, кино жүжиг, хүүхдийн, шинжлэх ухаан
танин мэдэхүйн, сургалтын ба газар тариалангийн, олон улсын, батлан
хамгаалах, баруун бүс нутгийн болон англи хэлний суваг зэрэг төрөлжсөн
12 сувгийг бэлтгэн нийгмийг бүхэлд нь хамарсан нэвтрүүлгүүдийг бэлтгэн
явуулж байна. CCTV нь 400,000 мянган орчим цагийн нэвтрүүлгийн нөөцтэй
бөгөөд өдрийн нэвтрүүлэг 240 цагт хүрч байна. Одоогоор Хятад, Англи,
Франц Испани зэрэг дөрвөн хэлээр нэвтрүүлж байна . Yзэгчдийн тоо 1,1
тэрбум . Англи хэлээр явуулдаг CCTV-4 , 9 –р суваг нь хиймэл дагуулаар
дэлхийн өнцөг булан бүрт цацагдаж байна .
CCTV – нь дэлхийн
хамгийн сүүлийн үеийн тоон системчилсан техник технологиор тоноглогдсон
ба үүнд ( DSNG ) хиймэл дагуулийн хөдөлгөөнт систем нь дэлхий даяар
болсон чухал үйл явдлыг цаг тухайд нь шуурхай дамжуулах хүчин чадалтай
юм.
Бүтэц зохион байгуулалтын хувьд дотроо 15 төв (редакц) тай ,
10,000 орчим ажилтантай . Yндсэн хөрөнгийн хэмжээ 5,4 миллиард юань ,
2001 оны жилийн нийт орлого 6 миллиард юаньд хүрч Хятадын мэдээллийн
байгууллагын дунд тэргүүлж байна . Дэлхийн 134 улс орны 208 мэдээллийн
байгууллагатай хамтран ажилладаг.
|
| www.cctv.com |
Блүмбэрг |
|
| Америкын нэгдсэн улс |
|
Тус телевизийг Bloomberg компани ивээн тэтгэн байгуулсан ба санхүүгийн
тоо баримт, дүн шинжилгээ, мэдээ мэдээлэл, зах зээлд борлогдож байгаа
бараа бүтээгдэхүүн, үнэт цаасны үнэ ханш зэрэг мэдээллээс гадна цаг
агаар, спортын тухай мэдээллийг ч мөн гаргадаг. Хятадын Гонконг,
Австралийн Сидней, Сингапурт бүсийн студи нь байдаг.
Азийн бүсэд
тус телевизийг Япон, Австрали, Филипн, Индонез, Тайвань, Сингапур,
Малайз, Шинэ Зеланд, Шинэ Гвиней, Гонконг, Өмнөд Солонгос, Монгол,
Тайланд, Энэтхэгт хүлээн авч үздэг.
Дэлхийн 85 оронд 1200 гаруй сурвалжлагчид нь ажилладаг бөгөөд 7 хэлээр нэвтрүүлэг явуулдаг. Төв оффис нь Нью Йорк хотод байдаг.
|
|
BBC |
|
| Их Британи |
|
Төв оффис нь Английн Лондон хотод байдаг. Энэтхэг, Сингапур, Гонконгт
салбар оффис нь байдаг. BBC Worldwide компанийн санхүүжилтээр
байгуулагдсан. Дэлхийн 200 гаруй орны 253 сая хүн хүлээн авч үздэг.
Өдөрт 24 цагийн турш цаг үеийн болон шуурхай мэдээлэл бизнес, цаг
агаарын мэдээ зэргийг нэвтрүүлдэг.
BBC World буюу албан ёсны нэр
нь BBC World Serүice Teleүision нь 1987 оноос Европын зарим улсуудад
зориулан орон нутгийн чанартай цэнгээнт хөтөлбөрийг багтаасан
нэвтрүүлгийг цацаж эхэлсэн бөгөөд 1991 оноос Ази болон Дундад Азид,
1996 оноос Латин Америкт үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн 58 оронд
өөрийн агентлагтай, 250 албан ёсны сурвалжлагч ажилладаг
|
| www.bbcworldnews.com |
Ариранг |
|
| Солонгос |
|
Ойролцоогоор
167 орны 37 сая айл өрх хүлээн авч үздэг тус телевизийн хөтөлбөрийн гол
бүрэлдэхүүн нь цэнгээнт болон мэдээллийн нэвтрүүлгүүд байдаг. 1996 оны
дөрөвдүгээр сард Солонгост нэвтрүүлгээ цацаж эхэлсэн ба 2000 оноос
эхлэн хиймэл дагуулаар дамжуулан нэвтрүүлгээ дэлхий даяар цацаж
эхэлсэн.
Англи хэл нэвтрүүлэг дамжуулах үндсэн хэл нь бөгөөд мөн
хятад хадмал орчуулгатай байдаг. Хэрвээ солонгос хэлээр өгүүлсэн бол
хятад болон англи хадмал орчуулгатай байх ба Латин Америкийн үзэгчдэд
зориулан испани хэлээр хадмал орчуулгатай үзүүлдэг. 24 цагийн турш
тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.
|
| www.arirangtv.com |
|
|
|
|
|
|
|