|
|
|
|
|
|
Салбарууд
Сансар Интернэт ХХК |
 |
|
“Сансар Интернэт” ХХК нь 2005 онд
“Сансар КАТВ” ХХК-ийг түшиглэн Улаанбаатар хотын иргэд, байгууллагуудад орчин
үеийн дэвшилтэд технологиор өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой
байгуулагдсан билээ. Өдгөө бид өндөр хурдаар өгөгдөл дамжуулах хамгийн
найдвартай технологи ашиглан “Сансар КАТВ”-ийн шилэн кабелийн үндсэн шугам
болон өөрсдийн байгуулсан дэд бүтэц, шилэн кабелийн шугамаар хэрэглэгчиддээ баталгаат
өндөр хурд бүхий интернэт түгээж байна.
Онцлог давуу тал.
·
Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи
·
Телефон утасны шугамнаас хамааралгүй холболт
·
Жигд баталгаат хурд
·
Найдвартай дэд бүтэц
·
24 цагийн байнгын интернэт
·
Холбогдсон цагаа хянах боломж
·
Түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ
·
Байнгын онлайн болон телефон тусламж
·
Өндөр хариуцлага зэргийг та мэдрэх болно.
Технологи.
Шилэн кабель – Шилэн кабелийн технологи гэдэг нь шилэн утсаар
гэрэл дамжуулж хүлээн авагч конвертер дээр өгөгдөл болгон хувиргаж хэрэглэгчид
хүргэх хамгийн сүүлийн үеийн технологи юм. Энэхүү технологийн давуу тал нь
өгөгдөл дамжуулах хурд хамгийн өндөр бөгөөд огт алдагдалгүй дамжуулдагт байдаг
юм. Бусад өгөгдөл дамжуулах кабелиудын хувьд мэдээлэл дамжуулах явцад
эсэргүүцэл их байдаг учраас хурд ихээр алдагддаг юм.
EPON – Энэхүү технологи нь зүүн өмнөд азийн орнуудад ихэд дэлгэрсэн Кабелийн
телевизийн шилэн кабелийн тусламжтайгаар өндөр хурдны өгөгдөл дамжуулах хамгийн
сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Тус технологийг бид өөрсдийн үйл
ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж эхлээд байна. Энэ нь “Сансар КаТВ”-ийн Coaxial
кабел дээр төхөөрөмж суурьлуулан хэрэглэгчидэд кабелийн телевиз болон өндөр
хурдны интернэтийг нэг үзүүр дээрээс өгөх боломжийг бүрдүүлж байгаа юм.
|
| www.sansar.mn |
"Эм Ди Эйч Эс" Олон Сувгийн Телевиз |
 |
Агаарын орон зайд теле дохиолол дамжуулах MMDS (Multichannel Multipoint Distribution Service) буюу тоон системийн холболт хэрэглэн телевизийн олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх ажил-үйлчилгээ эрхлэх "Эм Ди Эйч Эс" телевиз 2008 онд байгуулагдсан.
Улаанбаатар хотын гэр хороолол, хойт болон зүүн чиглэлийн зуслангууд, Баян хошуу, 4-р цахилгаан станц,Толгойт, Орбит, Яармаг, Нисэх буудлын орчин, Сонгинын амралт хүртэл, Зайсан толгой, Туул голын эрэг дагуу байрласан орон сууцны хороололуудад болон энэ хүрээний дотор оршин сууж буй нийт айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагууд тоон систем хэрэглэн дамжуулж буй телевизийн олон сувгийн багц нэвтрүүлгүүдийг 15-39 сувгаар хүлээн авч үзэх боломжтой болсон байна.
Телевизийн нэвтрүүлэг агаарын орон зайд дамжуулах техник, технологийн хөгжил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, аж амьдралын түвшингийн өөрчлөлтийн хамт тоон системийн холболтоор дамжуулан үзүүлэх тус телевизийн нэвтрүүлгийн чанар, сувгийн тоо цаашид нэмэгдэнэ.
"Эм Ди Эйч Эс" олон сувгийн телевиз
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо
Энх тайвны гудамж
Улаанбаатар хот
Монгол улс
Шуудангийн 44-р салбар
Шуудангийн хайрцаг #757
| Утас:
|
70120112 |
| Факс: |
313770 |
| И-мэйл: |
mdhs@sansarcatv.mn |
| Вэб: |
www.sansarcatv.mn |
|
| www.sansarcatv.mn |
"Сансар Дижитал" Тоон Телевиз |
 |
Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг MUDS (Multichannel U-band Distribution Service) буюу тоон системийн холболт хэрэглэн багцалж, Улаанбаатар хотын гэр хороолол, зуслангууд, мөн кабелийн телевизэд холбогдох техникийн нөхцөл хязгаарлагдмал алслагдсан суурийн газарт оршин суугчдад хүргэж үзүүлэх Монгол улсын хувьд анхны тоон "Сансар Дижитал" телевиз 2005 онд байгуулагдсан.
Тоон холболт хэрэглэн дамжуулагддаг телевизийн нэвтрүүлэг чанарын олон үзүүлэлтүүдээрээ давуутай байдаг бөгөөд үүгээрээ хэрэглэгчдийн талархалыг зүй ёсоор хүлээдэг юм.
"Сансар Дижитал" тоон телевизийн нэвтрүүлгийг хойд чиглэлийн олонхи зуслангуудад, Гачуурт тосгон зэрэг газруудад оршин суугчид 15-29 сувгаар хүлээн авч үзэж байна.
Телевизийн нэвтрүүлэг агаарын орон зайд дамжуулах техник, технологийн хөгжил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, аж амьдралын түвшингийн өөрчлөлтийн хамт тоон системийн холболтоор дамжуулан үзүүлэх ??? телевизийн нэвтрүүлгийн чанар, сувгийн тоо цаашид нэмэгдэх болно.
"Сансар Дижитал" Телевиз
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо
Энх тайвны гудамж
Улаанбаатар хот
Монгол улс
Шуудангийн 44-р салбар
Шуудангийн хайрцаг #757
| Утас:
|
331019 |
| Факс: |
313770 |
| И-мэйл: |
sansardigital@sansarcatv.mn |
| Вэб: |
www.sansarcatv.mn |
|
| www.sansarcatv.mn |
"Эс Ти Ви" Телевиз |
 |
"Сансар" медиа группын анхны салбар, "Эс Ти Ви"
телевиз 2003 онд анхны нэвтрүүлгээ эфирт дамжуулж байсан бол одоо олны
танил болжээ.
Тус телевиз нь өдөр тутам, 24
цагийн турш үзэгч - хэрэглэгчиддээ хүргэж буй нэвтрүүлгээ орчин үеийн
хөгжим, төрөл бүрийн мэдээлэл, танин мэдэхүй - уран сайхны тусгай
хөтөлбөрүүд, реклам, зар сурталчилгаа зэрэг телевизийн нэвтрүүлгийн
олон төрөл, чиглэлийг өргөн хүрээтэй хамруулахыг чухалчилдаг.
Олон
үзэгчид "Эс Ти Ви" телевизийн тодорхой сэдвээр интерактивхэлбэрээр
болон шууд дамжуулан үзүүлж байгаа нэвтрүүлгүүдэд тогтмол идэвхтэй
оролцдог билээ.
"Эс Ти Ви" телевиз гадаадын улс орнуудад Монгол
орноо сурталчлан танилцуулах зорилгоор Өвөр Монголын "Одон" телевизээр
дамжуулан, өөрийн бэлтгэсэн улс орныхоо тухай "Солонго" тусгай
хөтөлбөрийг дэлхий даяар цацаж байна.
Манай энэ
хөтөлбөр - нэвтрүүлгийг Төв ба Зүүн Өмнөд Азийн бараг бүх улсуудад,
ОХУ-ын Халимаг, Тува, Буриад улсад, Чита, Эрхүү муж, Алс Дорнот,
БНХАУ-ын бүх дэвсгэр нутагт хүлээн авч үзэж байгаа ба нийт монгол
угсаатан, эсгий туургатнуудын сонирхон үздэг, хүсэн хүлээдэг нэг
нэвтрүүлэг боллоо.
Манай улсын анхны 24 цагийн турш, эфирт
үзүүлдэг нэвтрүүлэгтээ орчин үеийн дуу хөгжим, урлагийн тоглолтууд
болон дуу хөгжмийн хамтлагуудын уран бүтээлийг дагнан сурталчилдаг "S
music"-ийг нийт үзэгчид, үүний дотор хүүхэд, залуучууд ихэд сонирхон
үздэг юм.
"Эс Ти Ви" Телевиз
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо
Энх тайвны гудамж
Улаанбаатар хот
Монгол улс
Шуудангийн 44-р салбар
Шуудангийн хайрцаг #757
| Утас:
|
315674 |
| Тусгай дугаар: |
1934 |
| Факс: |
313770 |
| И-мэйл: |
stv_zar@yahoo.com |
| Вэб: |
www.sansarcatv.mn |
|
| www.sansarcatv.mn |
"Сансар" Кабелийн Телевиз |
 |
"Сансар Кабель" ХХК 1995 оны 7 дугаар сард үүсгэн байгуулагдаж, Монгол улсад телевизийн олон сувгийн нэвтрүүлгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны кабелийн телевиз болсон юм.
Нийслэл хотын үзэгч - хэрэглэгчдэд 1995 оны 8-р сарын 1-ний өдөр анхны нэвтрүүлгээ үзүүлж үйл ажиллагаагаа эхэлснээр, манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйлчилгээний нэг шинэ дэд салбар нэмэгдэж, улам өргөжин хөгжсөөр "Сансар" кабелийн телевиз гэдэг брэнд нэр олны танил болсон билээ.
"Сансар" кабелийн телевиз болон салбар компаниуд нь өөрийн нэгдсэн сүлжээгээр телевизийн бүрэн хэмжээний хөтөлбөр бэлтгэн үзүүлдэг төдийгүй уран сайхны кино, хүүхэлдэйн кино, танин мэдэхүй, орчин үеийн хөгжим, спортын дагнасан нэвтрүүлгийн болон парламентийн үйл ажиллагааг шууд дамжуулан тогтмол үзүүлдэг бие даасан сувгуудтай болжээ.
"Сансар" мэдээллийн сүлжээ нь 60 сувгаар, монгол, англи, орос, хятад, герман, франц, испани, итали, япон, хинди, турк, казах, солонгос зэрэг хэл дээр бэлтгэсэн телевизийн нэвтрүүлгийг 24 цагийн туршид дамжуулан түгээж байна.
"Сансар" мэдээллийн сүлжээнд Улаанбаатар хотын бүх дүүргийн олон мянган айл өрх, албан байгууллага үйлчилгээний газрын 80 хувь нь холбогдсон байдаг бөгөөд, олон нийт, гадаадын зочид-жуулчид телевизийн олон сувгийн нэвтрүүлгээс дуртайгаа сонгож, сонирхон үзэх нөхцлөөр бүрэн хангагдсан билээ.
"Сансар" Кабелийн Телевиз
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо
Энх тайвны гудамж
Улаанбаатар хот
Монгол улс
Шуудангийн 44-р салбар
Шуудангийн хайрцаг #757
| Утас:
|
315675, 313759
|
| Факс: |
313770 |
| И-мэйл: |
info@sansarcatv.mn |
| Вэб: |
www.sansarcatv.mn |
|
| www.sansarcatv.mn |
|
|
|
|
|
|
|