|
Шагналууд
Хэрэглэгч - үзэгчид, тєр, засаг, олон нийтийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлт, урамшуулал, шагнал
Тус компанийн ажил, үйлчилгээг нийт үзэгч - хэрэглэгчид болон төр, захиргаа, олон нийтийн байгууллагууд үнэлэн дүгнэж, шагнал урамшуулал, өргөмжлөл олгосон байна. “Сансар кабель” ХХК үйлчилгээгээ олон хэлбэрээр улам өргөтгөхийн хамт, оюун мэдлэг, мэдээлэл түгээх, техник, технологио шинэчлэхэд зориулан хөрөнгө оруулалт жил бүр хийж, хэрэглэгчдийн талархалыг хүлээж, үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал:
|
 |
2001 онд:
- Монгол Улсын Үндэсний Татварын Газар “Найдвартай татвар төлөгч байгууллага” гэрчилгээ
2002 онд:
- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг дарга “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангагч байгууллага” хүндэт өргөмжлөл.
2003 онд:
- Нийслэлийн Татварын Газар “Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын ‘А’ зэрэглэлийн гэрчилгээ”
- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “Тэргүүний байгууллага” өргөмжлөл
- Мэдээлэл сурталчилгааг хариуцан ивээн тэтгэж, ажилд дэмжлэг үзүүлсэнд талархаж, гадаадын хамтын ажиллагааны ДОХ-той тэмцэх Өрнө - Дорно Сан, (AIDS Foundation East-West), “Фокус” төрийн бус байгууллага хамтран “CERTIFICATE of APPRECIATION“ батламж.
2004 онд:
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтарсан “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага” шагнал
- Монгол улсын Санхүү,Эдийн засгийн Яам “ Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлсэн байгууллага” гэрчилгээ
- Улаанбаатар хотын Татварын Газар “Нийслэлийн шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгж, байгууллага”-д шалгаруулан гэрчилгээ
- Монгол улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Харилцаа холбооны Зохицуулах Хороо (2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 11 дүгээр тогтоол) “Улаанбаатар хотын кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд давамгай үйлчлэгч” цол, өргөмжлөл
- Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Үндэсний Холбоо “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” өргөмжлөл, туг
- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга “Шилдэг аж ахуйн нэгж-байгууллага” өргөмжлөл, цом
- Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл, туг
- Харилцаа, Холбооны Зохицуулах хорооноос Сансар кабель-ийг ХХК Улаанбаатар хотын кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлийн давамгайлагч үйлчлэгээ үзүүлэгчээр тодорхойлов.
2005 онд:
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтарсан “ Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага” шагнал, “Бизнесийн эрхэмсэг оршихуйн болор цом” шагнал
- Монгол Улсын Үндэсний Татварын Газар “Найдвартай татвар төлөгч байгууллага” гэрчилгээ
- Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон” дээд шагнал
- МҮЭ-үүдийн Холбоо “Хүний төлөө хөдөлмөрийн байгууллага” дээд шагнал
- Энх тайван Найрамдлын төлөө Монголын Холбоо, Монгол-Хятадын найрамдлын Нийгэмлэг “Улс түмний найрамдлын элч” хүндэт өргөмжлөл
- Монголын Хэвлэлийн Хүрээлэн “Хэвлэлийн тэргүүний байгууллага” өргөмжлөл, дурсгалын цом
- Компани үүсэж байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хэрэглэгч хамт олон, харилцагч байгууллагуудаас талархал, дурсгалын зүйлс
- Компани үүсэж байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тохиолдуулан гадаадын хөрөнгө оруулагчид, удирдлагын багаас хөдөлмөрийн хамт олонд “Мэндчилгээ хүндэтгэл” уран бичиглэлийн талархал
2006 онд:
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтарсан “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага” шагнал
- Монгол Улсын Үндэсний Татварын Газар “Найдвартай татвар төлөгч байгууллага” гэрчилгээ
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2006 онд зохиогдсон үзэсгэлэн, өдөрлөгүүдэд оролцсоны шагнал, гэрчилгээ, дурсгалын зүйлс
- Монголын ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо компанийн дэргэдэх ҮЭ-ийн хороог анхан шатны тэргүүний байгууллагад шалгаруулж, “Хүндэт өргөмжлөл”
2007 онд:
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтарсан “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага” шагнал, “Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм” цом
- Монгол улсын Үйлдвэр Худалдааны Яам, Монголын Мэргэжлийн Холбоодын нэгдсэн Зөвлөл, Монголын Ажил олгогч Эздийн нэгдсэн Холбооны хамтарсан “ААА” зэрэглэлийн байгууллагын батламж, “Алтан Гэрэгэ” шагнал
- Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Монголын Үндэсний Татварын Ерөнхий Газар “Найдвартай татвар төлөгч байгууллага” байнгын хаяг хэрэглэх эрх олгосон.
2008 онд:
- Улсын нийгмийн даатгалын Ерөнхий Газар, Монголын Ажил олгогч Эздийн нэгдсэн Холбооны хамтарсан "Нийгмийн даатгалын итгэлтэй түнш" хүндэт өргөмжлөл
- Монголын Санхүүч Эмэгтэйчүүдийн Оюуны Чадавхи Холбооны "Санхүүгийн эрсдэлгүй байгууллага" өргөмжлөл
- Нийгмийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбооны 2008 оны "Шилдэг байгууллага" өргөмжлөл
- Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхимын хамтарсан “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага”
шагнал
- Монгол улсын амьтны эрх хамгаалах ТББ-аас "Амьтанд ээлтэй" телевизээр шалгарав.
- Телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын "Ган Үзэгт Анд Нөхөд" 2008 оны шатрын тэмцээний "Аварга" багаар шалгарч, шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнуулав.
- Телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн хороодын ажилтнуудын дунд зохион явуулсан Монголын ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн Холбооны шатрын аварга багаар шалгарч цом, өргөмжлөл хүртэв.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, байгууллага хамт олны дунд нийгэмшүүлэх, хөдөлмөрлөх ая тухтай орчныг бий болгох, нийгэм хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд идэвхи санаачлагатай ажиллагч байгууллагаар шалгарав.
2009 онд:
- МҮХАҮТ- Бизнесийн эрхэмсэг оршихуйн дэд шагнал, ТОП-100-д өрсөлдөгч 50-н аж ахуйн нэгж
- Үйлдвэрлэлийн Алтын үе-ТББ-аас "Үндэсний шилдэг аж ахуйн нэгж байгууллага 2010"
- Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс "Хэрэглэгчийн итгэмжит шилдэгийн шилдэг хамт олон"
2010 онд:
- МҮХАҮТ, ТОП-100-н аж ахуйн нэгж
- Монголын санхүүч эмэгтэйчүүдийн оюуны чадавхи холбооны нэрэмжит "Шилдэг бүтээмжит хамт олон"
- Монголын Бизнес хөгжлийн гарц холбооны "Салбарын манлайлагч байгууллага" өргөмжлөл
- Монгол улсын татварын ерөнхий газар "Найдвартай татвар төлөгч гэрчилгээ"
|
|