|
Бидний тухай
Компанийн бүтэц, зохион байгуулалт

|
Ерөнхий захирал А. Энхбат
|
“Сансар кабель” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани:
- Үйлчилгээ - техник, ашиглалтын алба, ажилтнууд
- Үйлчилгээ - санхүүгийн алба, ажилтнууд
- Ажлын бусад алба, ажилтнууд
“Сансар Интернет” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани:
- Инженерийн алба, ажилтнууд
- Маркетингийн алба, ажилтнууд
- Санхүү болон ажлын бусад алба, ажилтнууд
“Сансар Дижитал” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани:
- Техник-ашиглалт үйлчилгээний алба, ажилтнууд
- Санхүүгийн ба бусад алба, ажилтнууд
“Эс Ти Ви” Хязгаарлагдмал Хариуцлагатай компани:
- Телевизийн нэвтрүүлэг, уран сайхны алба, ажилтнууд
- Маркетинг - санхүү, захиргааны алба, ажилтнууд
“Сансар Кабель” ХХК нь толгойлох компани болон ажил үйлчилгээний өөр төрөл хэлбэр, чиглэлтэй, бие даасан “охин” компаниудаас бүрдэнэ.
Нийт 160 илүү ажиллагчидтай, үүнээс 60 илүү хувь нь дээд, тусгай дунд боловсролтой, зохих мэргэжлийн хүмүүс, 80 шахам хувь нь идэр, залуу насныхан, 40 илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Төр, засаг болон мэдээлэл, харилцаа холбооны салбарт хийж бүтээснээ дүгнүүлсэн гавьяатай, олон нийтийн бусад байгууллагаас олгосон цол, шагналтай хөдөлмөрийн алдартнууд тус компанийн хамт олныг бүрдүүлж байдаг.
Он дараалсан товч тэмдэглэл
1994 -1995 он:
- Телевизийн олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх кабелийн телевизийн сүлжээ байгуулах төсөл , санаачлагаа хэрэгжүүлэхээр А.Энхбат нарын нэр бүхий хүмүүс, дотоод, гадаадын холбогдох байгууллага, хүмүүстэй урт хугацааны гэрээ байгуулж, техник хангамж, зохион байгуулалтын ажлууд эхэлсэн.
1995 он:
- Анхны кабелийн телевиз болон байгуулагдсан ба мэдээлэл харилцаа холбооны системд шинэ дэд салбар нээж, мэдээллийн үйлчилгээний цоо шинэ хэлбэрийг хэрэглэгчдэд хүргэсэн хувийн хэвшлийн анхдагч аж ахуйн нэгж болсон.
- Кабелийн телевиз анхны нэвтрүүлэгээ 7 дугаар сард дамжуулж эхэлсэн ба телевизийн олон сувгийн нэвтрүүлгийн анхны коксаль кабель сүлжээ 12 сувгаар нэвтрүүлэг үзүүлдэг, нийт 9335 хэрэглэгчтэй үүний дотор 4 албан байгууллага, аж ахуйн нэгж байжээ.
- Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийн хөтөлбөр, танин мэдэхүйн нийтлэлийн "Сансар" сонины анхны дугаар 12 дугаар сард гарсан.
- Япон үндэсний Сумо бөхийн барилдааныг кабелийн телевизийн сүлжээгээр шууд дамжуулан үзүүлж эхэлсэн.
1996 он:
- Компанийн билэг тэмдэг (лого)-ийг Монгол улсын Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлж, хүндэтгэл, ёслолын туг далбаа-тай болсон.
- Шинэ холболт хийлгэхэд хөнгөлөлт үзүүлэх урамшууллын хэлбэрийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлсэн.
1997 он:
- Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүд дэх төвлөрсөн орон сууцны байрууд телевизийн олон сувгийн кабелын сүлжээний шугамд бүрэн холбогдсон ба хэрэглэгчийн тоо 15534, аж ахуйн нэгж байгууллага 66 болсон байна.
- Компанийн зохион байгуулалт, бүтэцийн өөрчлөлт шинэчлэлт хийсэн ба Канад зэрэг орноос шинэ техник тоноглол авч нэмж суурилуулсан.
1998 он:
- Телевизийн нэвтрүүлгийн анхны шилэн (Faber Optic cable Backbone Network) кабелийн суурь сүлжээ байгуулж эхэлсэн.
- Телевизийн дэлгэцнээ титр буюу тууз хэлбэрээр урсгах зар сурталчилгааг монгол, гадаад хэл дээр, кирилл, латин, ханз үсгээр бичиж, кабелийн телевизийн олон сувгаар анх удаа нэгэн зэрэг дамжуулж эхэлсэн.
1999 он:
- Телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулахад шилэн (Faber optic cable) кабелийг манай оронд анх удаа хэрэглэж, суурь сүлжээгээ шинэчлэн өргөтгөж эхэлсэн.
- Ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний суурь үнэлгээг нэмэгдүүлэхийн хамт олон жил ажилласны нэмэгдэл тогтоож олгож эхэлсэн.
2000 он:
- Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийн шилэн (Television Faber Optic cable Backbone Network) кабелийн анхны суурь сүлжээ ашиглалтад орсон.
- Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн анхны провайдер компани болов.
2001 он:
- Телевизийн дохиолол хүлээн авах, түгээн дамжуулах төв компанийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авсан.
- Мэдээлэл, харилцаа холбооны салбар, олон нийтийн үзвэр үйлчилгээнд "Сансар" гэсэн үндэсний цоо шинэ брэндтэй болсон.
2002 он:
- Телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах кабелын сүлжээгээр нэвтрүүлэг хүлээн авч үздэг айл өрхийн тоо 33220, аж ахуйн нэгж байгууллагын тоо 260 болсон байна.
- Ажиллагчдын хөдөлмөрийн хөлс, цалинг нэмж шинэчлэн тогтоосон.
2003 он:
- Өдөр тутмын мэдээ, мэдээлэл, цэнгээнт - уран сайхны нэвтрүүлгийн бие даасан "Эс Ти Ви" телевиз байгуулагдсан.
- Телевизийн нэвтрүүлгийн реалити шоу, интер актив хэлбэрийг манай орны телевизийн дэлгэцнээ анх удаа үзүүлсэний хамтад телефон утасны тусгай дугаар, интернет холболтыг телевизийн нэвтрүүлэгт анх удаа ашиглах болгосон.
- Телевизийн нэвтрүүлэгт дотоод сүлжээ ашиглах болсон.
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр "Сансар Кабель" ХХК-д зочилсон.
2004 он:
- Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааныг Төрийн Ордноос шууд тогтмол дамжуулах "Парламент" сувгийн нэвтрүүлэг эхэлсэн. Мөн Их Хурлын чуулганы чөлөө цагт Монгол Улсын хуулиудыг энэ сувгаар телевизийн дэлгэц дээр бичгээр үзүүлэн сурталчилах болсон.
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Одон" телевизийн нэвтрүүлэгт "Солонго" нэртэй нэг цагийн бие даасан бүрэн хэмжээний хөтөлбөртэй болж, гадаад орны эфирт байнгын нэвтрүүлгийн цаг, хөтөлбөртэй манай улсын анхны телевиз болсон.
- Хүүхэлдэйн киноны үзүүлбэр дагнасан "Сансар Картоон" бие даасан суваг нэвтрүүлгээ эхэлсэн.
- Монгол улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор "Улаанбаатар хотын кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд давамгай үйлчлэгч" болохыг батламжлан цол, өргөмжлөл олгосон.
2005 он:
- Монгол улсын хэмжээнд анх удаа телевизийн тоон системийн нэвтрүүлэг (MUDS)-ийг ашиглан өргөн зурвасын утасгүй холболттой сүлжээгээр нэгэн зэрэг 20 сувгийн нэвтрүүлэг дамжуулсан ба энэ ажил, үйлчилгээг эрхлэх "Сансар Дижитал" ХХК байгуулагдсан.
- Шилэн кабелийн суурь сүлжээгээ ашиглан өндөр хурдны интернет холболтын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн ба энэ ажил үйлчилгээг эрхлэх "Сансар Интернет" ХХК байгуулагдсан.
- Орчин үеийн хөгжим, соёл урлагийн тухай бүх төрлийн мэдээлэл, сурталчилгаа дагнасан 24 цагийн турш нэвтрүүлэг дамжуулан үзүүлэх бие даасан STV-2 буюу "S Music" сувгийн байнгын нэвтрүүлэг эхэлсэн.
- Компанийн үүсч байгулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан ёслол хүндэтгэлийн сүлд дуу, энэ дуугаар бүтээсэн бүрэн хэмжээний клиптэй болж эфирт анх удаа эгшиглэв.
2006 он:
- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг дагнасан бие даасан "Сансар Танин Мэдэхүй" шинэ суваг нэвтрүүлгээ эхэлж, сүлжээнд дамжуулах сувгийн тоо 2007 онд 56 болсон байна.
- Хөдөө, орон нутагт телевизийн өргөн нэвтрүүлэг олон сувгаар үзүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт аймаг, орон нутгийн 358 сум, суурин газарт телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах техник, тоноглолоор хангагчийг сонгох уралдаант шалгаруулалтад тэргүүлж, энэ төслийн техник, технологийн хангалт, сургалт, ашиглалтын хугацааны баталгаат үйлчилгээг бие даан хийж гүйцэтгэсэн.
2007 он:
- "Глобаль тоон боломж"-ийн зорилтын 9 зарчмийг хэрэгжүүлэх болон "Тоон ялгааг арилгах" хөтөлбөрийн хүрээнд өөрийн суурь сүлжээг шинэчлэн өргөтгөж, FTTH (Faber to the Home) хэлбэрээр IP (Internet Protokol based) -д үндэслэгдсэн суурь сүлжээ (BackBone Network ) болгох, телевизийн үйлчилгээг тоон системд шилжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор холболтын байгууламжийн хэсэг, хэрэглэгчийн төхөөрөмжийн анхны холболтын цэг хүртэл шилэн кабелийн сүлжээний шугам хүргэх ажлыг хийж эхэлсэн.
- Өмнөговь аймгийн зарим сум, Оюу толгойн орд газрын орчимд телевизийн олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтад оролцож шалгаран, сум, орон нутгийн хэмжээнд телевизийн олон сувгийн тоон ба уламжлалт системүүдийг хослуулан ашигласан анхны сүлжээ (Local Area Network) байгуулсан.
- Орчин үеийн хөгжим - соёл урлагийн мэдээлэл, сурталчилгаа дагнасан "Эс Ти Ви-2" буюу "S Music" суваг нэвтрүүлгээ интернет сүлжээгээр дамжуулах болсон.
- "Эс Ти Ви 1" сувагт Интернет холболт ашиглан "Үзэгч - ТВ - Үзэгч" гэсэн chat хэлбэрийн нэвтрүүлэг анх удаа хийсэн.
- БНХАУ-ын Бүх Хятадын Радио Телевизийн Улсын Хорооны дарга Ван Тай Хуа "Сансар Кабель" ХХК ба салбар компаниудын үйл ажиллагаатай танилцав.
|
|